Товч агуулга:Энэхүү бүтээл 1946 онд Виктор Франклын уншсан
лекцүүдийн эмхэтгэлээс бүрддэг. Тэрээр хорих лагериас чөлөөлөгдөөд хэдхэн сарын дараа уг лекцүүдээ уншиж, улмаар ном болгон эмхэтгэсэн нь энэ юм. Уг номдоо тэрээр өөрийн хувийн туршлагууд хийгээд түүнтэй учирсан хүмүүсийн гайхалтай түүхэнд үндэслэн хүний амьдралын утга учир гэдэг ямар ч үед, бүр бидэнд ямар ч гарц үгүй болсон үед ч оршин байдгийг батлан харуулахыг зорьсон байна.