Товч агуулга:Венийн сонгодог сэтгэлзүйч, сэтгэгчдийн нэг Алфред Адлерийн эл ном нь сонгодог бүтээл, эх зохиолд тооцогддог. Тэрбээр сонгодог психоанализын араас хүч түрэн гарсан Карл Юнг, Карен Хорнай, Эрик Фромм зэрэг сэтгэгчидтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсан юм. Түүний бүтээсэн бодгаль сэтгэл судлалын урсгал нь бусад психоанализ, аналитик сэтгэл судлал зэргээс эрс ялгаатай буюу сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүдэд шууд хэрэглэгдэх боломжтойгоороо тухайн үеийн зохиолуудтай харьцуулахад прагматик шинжээрээ давуу талтай байдаг. Уншигч та энэхүү номоос Адлерийн гаргаж ирсэн онолд нийтлэгийн мэдрэмж (нийгмийн сонирхол) хэр зэрэг чухал үүрэгтэй вэ? гэдгийг ойлгох болно.