Текст томруулах:    
Сэтгэл зүйчдийн ёс зүйн зарчим, ёс зүйн дүрэм

Зохиогч:
Эрхлэн гаргасан байгууллага: Америкийн сэтгэл судлалын холбоо


Гаралтын мэдээ: УБ Сайколожи паблишинг 2024

Шифр: 88.4 С 974.
Номын сан:
Ном бүрдүүлэх тасаг (1).



Бэлэн (1).
Товч агуулга:
Сэтгэл зүйч мэргэжлээр аль ч салбар чиглэлд ажиллаж байгаа тохиолдолд нэгдсэн нэг чиглүүлэг, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа нь амьдрал дээр улам илэрхий болсоор байна. Мэргэжлийн нөхцөл байдал бүрд урган гарч ирж буй асуудлуудыг зүй зохистойгоор, үр дүнтэйгээр шийдвэрлэж, даван гарахын тулд сэтгэл зүйч бүхэн нэгдмэл нэг үзэл санаатай байх нь маш чухал юм. Энэхүү нэгдмэл үзэл санааг зүй ёсоор баталгаажуулдаг ганцхан зүйл байдаг нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм журам билээ. Ёс зүйн дүрэм нь аль ч улс орны, ямар ч салбарт ажиллаж буй сэтгэл зүйчдийг өөрийн ажлаа алдаагүй, үнэн зөв, үндэслэлтэй, хор хөнөөлгүй явуулахад чиглүүлж өгөх хамгийн үндсэн чиг шугам нь болдог. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоос ялгаатай нь ямар нөхцөлд, хэрхэн өөрийгөө авч явах, хэрхэн зүй зохистой үйлдэх, ямар шийдвэр гаргах зэрэгт нь тусалдаг бөгөөд харин яллах, гэм бурууг тогтоох тал дээр төдийлөн төвлөрдөггүй. Тиймээс сэтгэл зүйчид дэлхийн хаана ч, ямар ч ажил эрхэлж байсан ёс зүйн дүрэм түүнийг алдаагүй чиглүүлж, аливаа хор нөлөө бий болох магадлалыг бууруулж байдаг билээ. Энэ ч утгаараа Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй сэтгэл зүйч мэргэжилтнүүдэд өөрийн ажлыг олон талын ашиг тустай, үр дүнтэй, хамгийн гол нь үйлчилгээг нь хүртэж буй хүмүүст дээд боломжоор туслах тийм нэгэн бололцоог бий болгоход мэргэжлийн Ёс зүйн дүрэм хамгийн чухал баримт бичиг билээ.

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Сэтгэл зүйчдийн ёс зүйн зарчим, ёс зүйн дүрэм
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Буцаах огноо
Ном бүрдүүлэх тасаг
150 Бэлэн