Товч агуулга:Энэхүү бүтээлд философич Н.Хавх багшийн амьдрал, үйл ажиллагаа, бүтээл туурвилын үнэ цэн, ач холбогдлын талаарх илтгэлүүд, олон сайхан дурсамж, түүний амьдралын олон талт үйл ажиллагааг харуулсан гэрэл зураг болон бүтээлийн жагсаалтыг шинэчлэн эмхэтгэж, уншигч танд толилуулж байна. Тус хурлын материалыг эмхэтгэн уншигч таньд толилуулахын учир бол нэрт эрдэмтэн Н.Хавхын амьдрал, үйл ажиллагаа, бүтээлийн замнал, энгийн бөгөөд хөдөлмөрч чанар, нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний залуу мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийн тухай тодорхой ойлголт өгөхөд оршино.