Товч агуулга:Академич, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Гэлэгпилийн Чулуунбаатар агсаны туурвиж 1999 онд хэвлүүлсэн “XIX-XX зууны зааг үеийн Монгол дахь иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” нэгэн сэдэвт бүтээлийг тус дугаарт оруулсан болно. Уг бүтээлд дараах асуудлыг багтаан авч үзсэн байна. Үүнд: Иргэний нийгмийн тухай дэлхийн нэрт сэтгэгчдийн үзэл онол, орчин үеийн философи, социологи, улс төрийн шинжлэх ухааны онол, арга зүйн асуудал, Ази, Дорно дахины улс орнууд, ялангуяа, Монгол Улсад төлөвшин хөгжиж буй иргэний нийгэм, түүний өвөрмөц онцлогийг судлах шинжилгээний арга зүйн зарим тодорхой парадигмууд, Монгол улсын нийгэм, иргэншлийн уламжлалт "нэг улс-хоёр иргэншил" тогтолцоонд эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс, энэрэнгүй үзэл, ардчилал зэрэг иргэний нийгмийн үнэт зүйлс хэрхэн хөгжиж ирсэн асуудал, 1990-ээд оноос хойших нийгэм-иргэншлийн тогтолцооны ардчилсан өөрчлөлтийн явцад иргэний нийгмийн төлөвшилд гарч буй ахиц өөрчлөлт, хүндрэл бэрхшээлийн асуудлууд, Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилтын хэрэгжилтийн тулгамдсан зарим асуудал, Монголчуудын амьдралын хэв маягийн өөрчлөлтийн төлөв хандлага, түүн дэх иргэний нийгмийн үндсэн элементүүдийн төлөвшлийн байдал зэрэг чухал асуудлыг дурдсан байна.