Товч агуулга:Энэхүү толь нь “Монголын нууц товчоо”-нд гарах бүх үг болон түүнтэй холбоотой тогтвортой хэллэг (холбоо үг, хоршоо үг, зүйр цэцэн үг, хэлц үг гэх мэт)-ийн утгыг орчин цагийн монгол утга зохиолын хэлээр тайлбарласан хэл шинжлэлийн толь бичиг болно. Толийн эрдэм шинжилгээний үнэ цэнэ, мөн “Монголын нууц товчоо”-ны уул эхийг хадгалан үзүүлэх үүднээс толгой үгийг латин галигаар жагсааж, утгыг кирилл үсгээр тайлбарласны гадна холбогдох жишээ өгүүлбэрийг ч мөн латин галиг болон кирилл үсгийн хөрвүүлгийн хамт оруулж өгсөн байна.