Товч агуулга:Уг бүтээлд Орос оронд тогтсон Зөвлөлт засаг нь халимагуудын үнэт зүйл, ахуй амьдрал, соёлд хэрхэн сөргөөр нөлөөлсөн, дэлхийн II дайны үед халимагуудын зарим хэсэг нь яагаад Германы талыг дагах болсон хийгээд тэдний цаашдын хувь заяа, Улаан армид байлдаж байсан халимаг дайчдын баатарлаг үйл хэрэг болоод халимагуудын цөллөгт илгээх үйл ажиллагаа хэрхэн явагдсан, улмаар тэдний цөллөгт өнгөрүүлсэн хүнд хэцүү арван гурван жилийн амьдрал болон цөллөгөөс буцан ирсний дараа хэрхэн нутаг орноо сэргээн босгосон тухай өгүүлжээ.