Товч агуулга:Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын "Монгол Улсын Үндсэн хууль нийтлэх тухай" 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 3.2-т" аливаа байгууллага, сонин, хэвлэлийн газрууд Үндсэн хуулийг хэвлэн нийтлэхийг хүсвэл Улсын Их Хурлын дарга буюу дэд даргын зөвшөөрөл авна" гэж заасан байдаг. Заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2 / 977 дугаар албан бичгээр "Хууль зүйн академи"-д өгсөн зөвшөөрлийг үндэслэн хэвлэв. Монгол Улсын Үндсэн хуульд (1992 он) Улсын Их Хурлаас 2000, 2019, 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусган хэвлүүлсэн болно.