Товч агуулга:Дэлхийн гаалийн байгууллагаас явуулсан олон талт арга хэмжээний үр дүнд богино хугацаанд монгол улсын гаалийн байгууллагын үйл ажиллагаа зах зээлийн эдийн засагт асар түргэн хугацаанд зохицож, гаалийн эрх зүйн шинэчлэлтийг хийж, гадаад худалдааг хөнгөвчлөх, барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийг нэвтрүүлэх, ГАТТ-ын үнэлгээний хэлэлцээрийг хэрэгжүүлэх, гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, худалдааны луйвартай тэмцэх чиглэлээр тодорхой амжилтад хүрч байгаа болно. Дэлхийн гаалийн байгууллагын тулгуур конвенциудын гуравт Монгол улс нэгдээд байгаа бөгөөд Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц буюу Киотогийн конвенцид нэгдэн орохоор бэлтгэж байна. Эдгээр конвенц нь гаалийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг учраас гаалийн байцаагч нар болон гаалиар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, багш, оюутан иргэдэд чухал гарын авлага болно.