Товч агуулга:МУ-ын дурсгалт барилгын сэргээн засварлалтын Зөвлөх архитектор, доктор З.Оюунбилэг нь "Амарбаясгалантын архитектур", "Гүнжийн сүм", "Монголын архитектур", "Маймаа хот" зэрэг монголын уламжлалт архитектурын түүх, судалгааны олон ном, өгүүлэл бичсэн бөгөөд гэр дуганы талаарх архив, номын санд хадгалагдаж буй баримт материал, хэмжилтийн болон сэргээн засварлах зураг, түүхэн эх сурвалж, аман судалгаа зэрэг бодит эх хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан, мэргэжлийн түвшинд бичсэн энэхүү ном нь монголын уламжлал архитектур-гэр дуган хийгээд гэр маягийн барилгын үүсэл хөгжил, сэргээн засварласан түүх, архитектур, төлөвлөлт, хэв маяг, хийц хэсэглэлийн онцлог, өнгө будаг, чимэглэл болон гэр дуган нь монголын уламжлалт архитектурын хосгүй үнэт өв болохыг тодорхойлон бичжээ.