Товч агуулга:ОИС-ийн Монгол хэл, соёл судлалын төвөөс Монголын орчин үеийн уран зохиолын бүтээл туурвилын дотроос ропалик болон хэлбэрийн шүлгийн хэв шинжийн жишээ баримтыг бүртгэн цуглуулах зорилгоор Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн 3-р салбарт хадгалагдаж байгаа 84.35 мо:А-Я, 84/5мон/-5:А-Я гэсэн шифр бүхий, 400-аад яруу найрагчийн 900 гаруй яруу найргийн ном, бас бусад эх сурвалжаас дам түүвэрлэн гучаад яруу найрагчийн тавиад хэлбэрийн шүлгийг сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн болгон энэхүү номд эмхэтгэн оруулж, дэлгэрэнгүй оршил, онолын удиртгал, эх сурвалжийн тайлбарын хамт оруулсан байна.