Товч агуулга:Монгол Улсад орчин цагийн төрийн албаны сургалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан бүтээсэн эл бүтээлд түүхийн хоёр дахь үед ажиллаж, суралцаж байсан багш, удирдлага, суралцагчид өөрийн ажиллаж, суралцаж байсан үеийн бодит түүхийг дурсамжаар дамжуулан илэрхийлсэн байна. Мөн тус номд сургалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болох лекц боловсруулах технологи, гадаад хэлний сургалт явуулах өвөрмөц арга хэлбэрүүд, оюутны дадлагыг үр бүтээлтэй зохион байгуулах, сургалтыг амьдралтай холбож заах арга зам зэрэг боловсрол олгох талаар хуримтлагдсан туршлагыг тусгасан болно.