Товч агуулга:Энэхүү хурлын эмхэтгэл нь Монгол улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Соёл урлаг судлалын хүрээлэн хамтран 2024 оны 5 дугаар сарын 20-нд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл болно. Уг эмхэтгэлд Монголын музейн түүхэн хөгжил, төвийн болон орон нутгийн музейн түүх, үзмэр баяжуулалт хадгалалт хамгаалалт, холбогдох архивын эх хэрэглэгдэхүүн зэргийг багтаажээ. Монгол улсын музейн салбарын сүүлийн нэгэн зууны түүхийг нэгтгэн хураангуйлан өгүүлэх уг эмхэтгэлийг музей судлаачид, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар судалгаа хийж буй бүх насныханд зориулсан байна.