Товч агуулга:Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын өдөр Чингис хаан үндэсний музей Үндэсний номын сантай хамтран Монголын түүх судлалыг дэмжих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн хүрээнд Богд хааны “Зарлигаар тогтоосон Монгол улсын шаштир” 11 дэвтрийг монгол бичгээс кирилл үсэгт буулган, эрдэм шинжилгээний тайлбарын хамт уншигч та бүхэнд толилуулж байна. Тус V ботид Есдүгээр дэвтэр Олон аймгийн тамга бүхий, үгүй хутагт хувилгаан нарын шастир Аравдугаар дэвтэр Халхын дөрвөн аймаг, шинэ дагаар орсон дөрвөд хоёр гарын зэрэг газрын засаг ба засаг бус олон ван гүнгүүдийн шастир, Арван нэгдүгээр дэвтэр Зарлигаар тогтоосон Монгол улсын ерөнхийлөн үйлдсэн шастир хэмээх дэвтрүүдийг оруулсан байна.