Товч агуулга:Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын өдөр Чингис хаан үндэсний музей Үндэсний номын сантай хамтран Монголын түүх судлалыг дэмжих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн хүрээнд Богд хааны “Зарлигаар тогтоосон Монгол улсын шаштир” 11 дэвтрийг монгол бичгээс кирилл үсэгт буулган, эрдэм шинжилгээний тайлбарын хамт уншигч та бүхэнд толилуулж байна. Тус IV ботид Долдугаар дэвтэр Сайн ноён хан аймгийн засаг ба засаг бус ван гүнгүүдийн шаштирын хураангуй, Наймдугаар дэвтэр Дөрвөд зүүн гарын Бат Ерөөлт Төгс Хөлөг Далай хан болон Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт хан аймгийн засаг ван гүнгүүдийн шаштирын хураангуй хэмээх дэвтрийг оруулсан болно.