Товч агуулга:Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын өдөр Чингис хаан үндэсний музей Үндэсний номын сантай хамтран Монголын түүх судлалыг дэмжих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн хүрээнд Богд хааны “Зарлигаар тогтоосон Монгол улсын шаштир” 11 дэвтрийг монгол бичгээс кирилл үсэгт буулган, эрдэм шинжилгээний тайлбарын хамт уншигч та бүхэнд толилуулж байна. Тус III ботид Тавдугаар дэвтэр Сэцэн хан аймгийн засаг ба засаг бус ван гүнгүүдийн шастирын хураангуй, Зургаадугаар дэвтэрт Засагт хан аймгийн засаг ба засаг бус ван гүнгүүдийн шаштирын хураангуй хэмээх дэвтрүүдийг оруулсан болно.