Товч агуулга:ХХ зууны сүүлчээр дэлхий даяар эрч хүчтэй өрнөсөн Үндсэн хуулийн хувьсгал, төрийн эргэлтүүд, бүр онцолбол Зүүн Европ постсоциалист орнууд, ОХУ, бүр манай Монгол улсад болсон ээдрээтэй үйл явдлууд Үндсэн хуулийн хөгжлийн хандлага, тогтолцоог ул суурьтай авч үзэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн юм. Тиймээс Үндсэн хуулийн хөгжлийг мөчлөгийн онолоор задлан шинжилж, улмаар нийгмийн хөгжлийг урьдчилан таамаглах, зохицуулах боломжийг эрэлхийлэх нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах болов. Үндсэн хуулийн мөчлөгийн үзэл баримтлал нь энэхүү хэрэгцээ шаардлагад бүрнээ нийцэж, тогтвортой байдал ба хувьсал өөрчлөлтийн хоёрын хоорондын уялдаа холбоог Үндсэн хуулийн хөгжлийн үйл явцын хүрээнд тунгааж, түүхэн өөр өөр үе, эрх зүйн соёлд энэ үйл явцын ижил төстэй үе шатуудыг илрүүлж, эцэст нь шинэ Үндсэн хуулийн тогтвортой тогтолцоог дахин бүрдүүлэх механизмыг тайлбарлах оролдлогыг хийх нь зүйтэй гэж хэмээн, та бүхэндээ толилуулав.