Товч агуулга:Энэхүү ном нь намтар судлалын нэгэн сэдэвт зохиол. ХХ зууны нэрт орчуулагч - редактор А.Бямбаноровын ажил амьдралын замналыг товч өгүүлэв. Ном 2 хэсгээс бүрдсэн бөгөөд Нэгдүгээр хэсэгт архивын баримт материалд тулгуурлан А.Бямбаноровын эзэмшсэн боловсрол болон ажил мэргэжлийг түүхчлэн авч үзжээ. Хоёрдугаар хэсэг түүний хамтран зүтгэгчид, ах дүү, анд нөхөд болон үр хүүхдүүдийнх нь дурсамж дурдатгалаас бүрдэх бөгөөд энэ нь мөн бодит баримт сэлт болно. Номын “Хавсралт” хэсэгт А.Бямбаноровтой холбогдох архивын баримтууд, түүний хувийн архив болоод гэрэл зургийн цомог, орчуулж редакторласан бүтээлүүдийн жагсаалтыг хавсаргасан байна.