Товч агуулга:Гэрэл зураг авахуй нь Монгол улсад 80 гаруй жил хөгжиж буй ч шинэхэн урлаг, шинэхэн үйл юм. Өнөөг хүртэлх энэ богинохон хугацаанд хөгжиж ирэхдээ, бусад шинэ тутам салбарыг бодвол, уг салбарт мэргэжлийн түвшний сургалт дутмаг, мэргэжлийн хэллэг, нэршил зэрэг нь тодорхойлогдож, хэвшээгүй, судлагдаж бүртгэгдээгүй задлан шинжилсэн ном товхимол ховор, мэргэжлийн судлаач, шүүмжлэгч нар ч хараахан бэлтгэгдэж амжаагүй байгаа билээ. Аливаа урлаг судалгаа, шүүмжийн хүчээр хөгжин дэвшдэг зүй тогтолтой. Монголын гэрэл зургийн урлаг, гэрэл зураг авахуй, энэ талын сургалт, судалгаанд тус нэмэр болоосой хэмээн Susan Sontag-ийн "On photography" хэмээх энэхүү номыг орчуулсан байна. Тус ном нь соёл, сэтгэлгээ, ойлголт, барууны урлагийн тухай мэдлэгийн ялгаанаас үүдэлтэйгээр орчуулахад ч адармаатай байсан шигээ, уншиж, уншсанаа ойлгоход ч адармаатай, уншигчийн оюуны бяд шаардсан ''хатуу ааруул" болохыг олж мэдсэн гэрэл зургийн мэргэжилтэн, сонирхогч, шохоорхогч хэрэглэгч та бүхэнд хүргэж байна.