Товч агуулга:Энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн оюутан суралцагчид, маркетингийн судалгааны онол, арга зүйд суралцахаар сонирхож буй хүмүүст зориулж, маркетингийн судалгаа хичээлийн үндсэн агуулгын хүрээнд эмхэтгэсэн болно. Тус гарын авлага нь 13 бүлэгтэй бөгөөд Маркетингийн мэдээллийн систем ба маркетингийн судалгаа, Маркетингийн судалгааны салбар, судалгааны ёс зүй, Маркетингийн судалгааны үйл явц, Хоёрдогч болон синдикат өгөдөл, Судалгааны өгөгдөл цуглуулах арга, хэлбэр гэсэн 1, 2, 3, 5, 11-р бүлгийг Доктор (Ph.D), дэд профессор Г.Мөнхбаясгалан; Маркетингийн судалгааны дизайн, Ажиглалтын судалгааны арга, Ярилцлагын судалгааны арга, Туршилтын судалгааны арга, Асуулга боловсруулах арга зүй, хүсэл хандлагын хэмжээс гэсэн 4, 6, 7, 8, 9-р бүлгийг Доктор (Ph.D), ахлах багш Ч.Батбаатар; Асуулга боловсруулах арга зүй, хүсэл хадлагын хэмжээс, Судалгааны түүвэр, Өгөгдөл боловсруулалт, шинжилгээ, Маркетингийн судалгааны тайлан гэсэн 9, 10, 12, 13-р бүлгийг Доктор (Ph.D), дэд профессор Г.Урандэлгэр нар багшилсан туршлага, хуримтлуулсан арга зүйн материал, зарим судалгаа, мэргэжлийн ном зүйд тулгуулан бичжээ.