Товч агуулга:Энэхүү бүтээлд Хиймэл дагуулын мэдээгээр даралт, салхины оронг нөхөн сэргээх нэгэн аргын тухайд, Төв Ази дээрх агаарын урсгалыг ангилах асуудалд, Давхраат мандлын хуйлрааны төвийн байрлал, шилжилтийн чиглэлтэй Монгол орны сарын дундаж температурын аномал уялдах нь, Монголын нутаг дээгүүр шилжсэн хүйтэн фронтын зарим статистик шинж гэх тэргүүтэй 15 гаруй эрдэмт судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлүүдийг багтаасан байна.