Товч агуулга:МУСГЗ, Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч, Жамсраны Цэвээний шагналт сэтгүүлч Т.Баасансүрэнгийн “Австралийн тухай тэмдэглэл” эл бүтээлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Зохиогчийн энэхүү бүтээл нь “Аян замын тэмдэглэл, ажлын туршлага, ярилцлага, дурсамж, шүлэг, өгүүллэг”-ээс бүрдсэн нэгдүгээр бүлэг ба “Утга зохиол, сэтгүүл зүй, орчуулгын уран бүтээл”-ийн талаарх шүүмж судлалын хоёр дахь бүлэгтэй ажээ. Австралийн талаарх монгол зохиолч, монгол сэтгүүлчийн туурвисан анхны танин мэдүүлэх, туршлага авахуйц чухал ач холбогдолтой ном болжээ.