Товч агуулга:Монгол улсад биологийн шинжлэх ухааны толгойлох байгууллага үүсч хөгжсөн түүхэн тойм, олсон амжилт, бүтээж туурвисан онол практикийн ач холбогдол бүхий гол үр дүн, үе үеийн эрдэмтэн судлаачдын товч танилцуулга намтраас бүтсэн эл бүтээлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, молекул биологи, ургамлын биотехнологи эртний ба орчин үеийн монгол хүний антропологи зэрэг олон чиглэлийн судалгааны үр дүнг тусгасан 6000 гаруй эрдмийн бүтээллийг нийтлүүлсэн байна.