Товч агуулга:1974 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэн байгуулагдан эх орныхоо ургамал, ургамлан нөмрөгийг судалж, тэдгээрийг хамгаалах, зохиостой ашиглах, нөхөн сэргээх асуудлын шинжлэх ухааны үндсийг боловсруулж, улмаар дэлхийн шинжлэх ухаанд олон зүйл ургамал нээж, ургамлын бүртгэлийг үндсэнд нь дуусгаж, ой, ургамалжлын тархалтын шинэ зүй тогтлыг илрүүлж, ангилаа үйлдэн зонхилох ургамлын усны горим, анатоми, физиологийн онцлог, төрөл бүрийн ашигт ургамлын нөөцийг тогтоож, нэн ховор, ховор ургамлыг ботаникийн цэцэрлэгт нутагшуулж, тарималжуулах талаар ихээхэн үр дүнд хүрч, олон арван ном, бүтээл, зураг тэргүүтнийг зохиосон арвин түүхтэй. Энэхүү бүтээлд хүрээлэнгийн түүхийн зурвас үе болох 40 жилийн түүхийг товч харуулахыг зорьсон байна.