Товч агуулга:Аливаа шинэд үтэр түргэн дасаж зохицдог монгол хүний унаган ухаан, төрөлх авьяас, онцгой чадамжийг эрт эдүүгээгийн түүх өгүүлнэ буй. Орчлонгийн олноос онцгойрох шинжээ өнөд удамшуулахын тулд хэрхэх? Өнөөгийн бид яажшуухан явна? Хүний нийгмийн шилдгийг цогцлоохын төлөөх даяарын их нүүдлийн аян замын ээдрээ, бартааны талаарх монгол зохиогчийн чөлөөт бодол, эргэцүүллийг эл бүтээлд дэлгэсэн болно.