Товч агуулга:Монголын оюунт мэргэн уншигч олны ном эрдэнэсийн сан хөмрөгт нэгэн гайхалтай бүтээл нэмэгдэж байгаа нь Вьетнамын сонгодог утга зохиолын оргил болсон "Дорнын уянгат эрдэнэ - Кьеү бүсгүйн тууж оршвой" хэмээх зүрх сэтгэлийг уяруулан эзэмдэгч энэхүү уянга яруу туурвил болой. Кьеү бүсгүйн тууж бол Вьетнамын ард түмнээс хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт оруулсан уянга эгшиглэнт эрдэнэ мөн. Хүмүүний гоо үзэсгэлэн, тэр тусмаа бүсгүй хүний дотоод ертөнцийн яруу сайхныг нэн гайхалтай нээж, хэдийгээр бурангуй тавилангийн золиос болсон ч дотоод мөн чанараа мөнхөд нандигнан хадгалж үлдсэн Кьеү бүсгүйн хувь заяа, хайр сэтгэлийн түүх нь хүн гэгч ямар агуу гайхалтай оюун сэтгэлийн цэвэр тунгалгийг хадгалагч байж чадахын үлгэр туульс ажээ.