Товч агуулга:Монгол улсын СУИС-д урлаг судлалын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан ганц сэдэвт бүтээлийн сэдвийг "Угсаатны зан үйл дэх дууны бүтэц үүрэг" (Харчин хуримаар жишээлэхүй) хэмээн бага зэрэг өөрчлөөд ном болгож хэвлүүлэн эрхэм уншигч та бүхэндээ толилуулж байна. Тус бүтээл нь Харчины түүхийн асуудалд, Харчин хуримын зан үйлийн уламжлал, Харчин хуримын дууны утга илэрхийлэл, онцлог гэсэн бүлгүүдээс бүрдсэн болно.