Товч агуулга:“Профессорын эрдмийн дээжис” цуврал ботиуд нь 1976 оноос 2024 он хүртэлх хугацаанд бүтсэн бүтээлүүд бөгөөд Монгол Улсын Гавьяат цолтон 20, Дотоод хэргийн их сургуулийн Эмерит профессор 10, Хүндэт профессор 25, академич 1, шинжлэх ухааны доктор 6, доктор 86, генерал цолтон 7, нийт 160 зохиогчийн 120 оюуны бүтээлээс бүрджээ. Тус цувралаар Монгол Улсын гавьяат багш, Дотоод хэргийн их сургуулийн Хүндэт профессор, боловсрол судлалын доктор, профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа, хурандаа С.Лхагвасүрэн нарын сурах бичгийг толилуулж байна.