Товч агуулга:“Профессорын эрдмийн дээжис” цуврал ботиуд нь 1976 оноос 2024 он хүртэлх хугацаанд бүтсэн бүтээлүүд бөгөөд Монгол Улсын Гавьяат цолтон 20, Дотоод хэргийн их сургуулийн Эмерит профессор 10, Хүндэт профессор 25, академич 1, шинжлэх ухааны доктор 6, доктор 86, генерал цолтон 7, нийт 160 зохиогчийн 120 оюуны бүтээлээс бүрджээ. Тус цувралаар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Дотоод хэргийн их сургуулийн Хүндэт, Эмерит профессор, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвай нарын хянан тохиолдуулсан сурах бичгийг толилуулж байна.