Товч агуулга:Чингис хаан Үндэсний музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Чингис хаан Үндэсний музейн сэтгүүл” (Journal of the Chinggis Khaan National Museum) эрдэм шинжилгээний сэтгүүлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү бүтээлд Зэв цутгах чулуун хэвийн тухай; Монголын эзэнт гүрний сүр хүчний бэлгэ тэмдэг болох нь; Монголын эзэнт гүрэн орчин үеийн дэлхийн шинжлэх ухаанд; Гүнж сүмийн археологийн малтлага; Мөнх хааны хэрэгжүүлсэн татварын бодлогийн тухай; Монгол нутгаас илрсэн археологийн олдворууд дээрх зээ бад хээний тухай, Хятантай холбогдах хятад сурвалжийн тухайд зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан болно.