Товч агуулга:Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны сайдаар 20 жил ажилласан Ороны Тлейхан агсаны тухай 2003, 2004 онд хэвлэгдэн гарсан "Монголын барилгын салбарын домогт удирдагч" 2 боть номны үргэлжлэл болох энэ номыг тухайн үед орлогч сайдаар ажиллаж байсан, одоо Казакстан улсад амьдарч буй Н.Телеубай О.Тлейхан агсаны гэгээн дурсгалд зориулан ивээн тэтгэж Казакстан улсын Алма-Ата хотод казак хэл дээр хэвлүүлжээ. Номны 1-р бүлэгт О.Тлейханы тухай хамт ажиллаж байсан хүмүүс болон төрөл төрөгсөдийх нь дурсамж дурдатгалууд, 2-р бүлэгт О.Тлейханд зориулсан шүлэг найраглал, 3р бүлэгт "Монголын барилгын салбарын домогт удирдагч" 2 боть номонд орсон дурдатгалаас товчлон орчуулжээ. Барилгын мэргэжилтэн болон нийт уншигчдад энэхүү ном нь зориулагджээ.