Товч агуулга:Энэхүү бүтээлд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедици (МЗТСХЭ), Монгол-Орос-Америкийн хамтарсан археологийн экспедицийн (МОАХАЭ) олж илрүүлсэн палеолитын буюу хуучин чулуун зэвсгийн үеийн бууц суурин дархны газрууд, тэдгээрээс түүвэрлэн цуглуулсан болон малтлага судалгааны үр дүнд олсон чулуун зэвсгийн дурсгалуудыг нэгтгэн тодорхойлон, он цагийн хамаарлын асуудлыг хөндөн, холбогдох зураг сэлт, дүгнэлтийг багтаасан байна.