Товч агуулга:Тус эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд Хүрэл зэвсгийн үед Евроазийн тал нутгийн нүүдэлчдийн дайчин баатар эрсээ төлөөлүүлэн босгосон бугын дүрст хөшөөний гарал үүсэл, он цаг, утга санааг тодруулах, хөшөө хийх арга барил, дүр дүрслэл, өнгө будгийн судалгааг нягтлах, шинээр нээн илрүүлсэн дурсгалууд, тэдгээрийн бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалт, буган чулуун хөшөөнд хамаарах булш оршуулга, тахил тайлгын байгууламж зэрэг олон талын судалгааны үр дүнг багтаасан их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, музей зэрэг байгууллагуудын 11 эрдэмтэн, судлаачдын илтгэлийг оруулсан байна.