Товч агуулга:Эмхэтгэлийн IX ботид Түүхийн хүрээлэнгийн Археологийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсайханы Өмнөговь аймгийн Номгон сумын Баянбулагийн туурьд хийсэн малтлага судалгааны тайлан, Ц.Цэвээндоржийн удирдсан Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан ангийн Бороогийн суурин, Баруунхайрханы хүннү булшны малтлага, археологич, Б.Энхбатын Увс аймагт, Д.Эрдэнэбаатарын Баян-Өлгий аймагт хийсэн хайгуулын ажил, Монгол-Японы хамтарсан Чингис хааны булшийг хайх "Гурван гол" төсөл, З.Батсайхан, Д.Эрдэнэбаатар нарын Дорнод Монголын нутагт хийсэн хайгуул малтлагын тайлангууд тус тус багтсан байна.