Товч агуулга:Энэхүү нэг сэдэвт зохиол нь "В.И.Молодин, Г.Парцингер, Д.Цэвээндорж. Замерзшие погребальные комплексы пазызрыской культуры на южных склонах Сайлюгема (Монгольский Алтай). Новосибирск, 2012" номын орчуулга болно. Уг зохиолд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Цагаан Салаагийн эхэн Олон Гүүрийн голд 2006 онд Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн судалгааны ангийн малтсан төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VI-II зуунд хамаарах хоёр булшны хэрэглэгдэхүүнийг нарийвчлан судалсан үр дүнг нийтэлжээ. Эдгээр булш нь мөнх цэвдгийн орчинд онцгой сайн хадгалалттай байсан тул арьс, шир, мод, эвэр, нэмхэл зэрэг органик эдлэлүүд нь бүрэн төгс илэрч Монгол Алтайн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах чухал сурвалж болж байна. Тус бүтээлийг эх түүх, нүүдэлчдийн соёлыг судлагч хэн бүхэнд зориулсан болно.