Товч агуулга:Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийн давхардал, тодорхойгүй байдлаас үүдэн орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргаа, иргэдийн дунд үл ойлголцол үүсэх нь нийтлэг тохиолддог байна. Иймд энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, төслийн нөлөөлөлд өртөх иргэдийн зохистой оролцооны түвшнийг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн харилцан шүтэлцээнд авч үзэн тодорхойлохыг зорьжээ.