Товч агуулга:Монгол улсын боловсролын салбарын орчлын нэгдсэн болон тоймт үнэлгээ хийх, боловсролын хөгжлийн стратегийн шинэ төлөвлөлт бүтээх зорилтын хүрээнд “Боловсролын суурь мэдээллийн тайлан” боловсруулах томоохон суурь судалгааг боловсролын хүрээлэнгээс хийж гүйцэтгэн монгол, англи хэл дээр хэвлэж, хэрэглэгч танд өргөн барьж байна. Тайлангийн үндсэн агуулгыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн “ТХЗ 4-Боловсрол 2030 үйлийн бүтэцчилсэн хүрээ” баримт бичигт тодорхойлогдсон боловсролын хөгжлийн алсын хараа, зарчим, стратегид баримжаалан бүтэцчилж боловсруулсан. Монгол улсын БСМТ-г боловсруулахдаа 2006 оноос, шаардлагатай тохиолдолд 1990 оноос хойших цаг хугацааг хамруулах чиглэл, нотолгоонд суурилах зарчмыг тус тус баримталсан. Тайланд боловсролын талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнүүд, ЗГ-ийн үйл ажиллагааны хөтөлбөрүүд, холбогдох хууль, тогтоомжууд, сүүлийн жилүүдэд хийгдсэн гадаад, дотоодын томоохон судалгаанууд, шаардлагатай статистикийн баримт, өгөгдлүүд зэрэг мэдээллийн эх үүсвэрийг ашигласан болно.