Товч агуулга:Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс Монголын боловсролыг хөгжүүлэхэд оруулах хувь нэмэр болгож, тодруулбал, бидний оюун санааны санд: юу байна вэ? цаашид юуг нь хөгжүүлэх хийгээд юуг нь орхих вэ? юу байхгүй байна вэ? түүнийг хэрхэн бүтээж, хөгжүүлэх вэ? гэсэн ерөнхий асуултад хариу өгөх, санал болгох, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилго бүхий "Монголын боловсролын философи" цувралыг эрхлэн гаргасан байна. Энэхүү цувралын салхийг хагалж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан (2000-2004), шинжлэх ухааны доктор А.Цанжидын бүтээлийг хэвлүүлсэн байна.