Товч агуулга:Алтаргана наадмын түүхт 30 жилийн ойд зориулан бүтээсэн тус номд Буриад зоны Алтаргана дууны тэмцээний он дарааллын бичгийг хөтлөхийг голчлолгүй тэмцээн үүсэн гарсан түүхэн нөхцөл шалтгаан, наадам болон хувирсан, улмаар дэлхийн буриадуудыг нэгтгэсэн олон улсын хөдөлгөөн болсон түүхийг өгүүлэхийг зорьсон болно. Уг бүтээл нь 3 бүлэг 5 дэд хэсгээс бүрдсэн бөгөөд Нэгдүгээр бүлэгт: Уг наадмын үүсэл, эхлэл, нэрийн утга учир, цаашлаад ээлжит наадмуудын түүхийг баримт материал, аман түүх, фото эх сурвалжуудын хамт тусгажээ. Хоёрдугаар бүлэгт: Түүхэн нөхцөл шалтгаан, хувь заяаны эрхээр салж сарнин, тусгаарлагдаж, 3 гүрэнд хэлээр хуваагдан амьдарч байгаа буриадууд энэхүү наадмын ачаар бие биеэ олж уулзан, санасан сэтгэлээ хэрхэн дэвтээдэг олон үеийн гэр бүлүүдийн түүхийг холбосон улс төрийн хил хязгаар нь угсаатны хязгаартай үл нийлсэн үед хүмүүсийн хоорондын холбоо харилцаанд бэрхшээл учруулдаг болохыг баримтаар оруулсан байна. Харин гуравдугаар бүлэгт 2010 оноос хойших Алтаргана их наадмын түүхийг өгүүлсэн байна.