Товч агуулга:Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл" нэгдсэн арга хэмжээний хуралдаанд хэлэлцүүлсэн "Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тугларч буй онол практикийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний бичгийн илтгэлүүдийг уншигч та бүхэнд толилуулж байна. Тус бүтээлд Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрт тогтвортой хөгжлийн үзэл санаа, агуулга, арга зүй тусгагдсан байдалд хийсэн судалгааны үр дүн, Багшлахуйн хөгжлийн кластер: Бодлого төлөвлөлтийн баримт бичиг болон боловсролын хуулиудад хийсэн шинжилгээний үр дүн, Дээд удирдлага дахь жендэрийн эрх тэгш байдлыг судлах нь, Дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд үзүүлэх үр нөлөөг үнэлэх асуудалд зэрэг сэдэвтэй олон чухал илтгэлүүдийг багтаажээ.