Товч агуулга:Ерөнхий боловсролын сургуулийн сургуулийн менежментийг дэмжих арга зүйн зөвлөмж нь сургуулийн удирдлагын өнөөгийн бодлого, практикийг эргэн харах, цаашид хэрхэн ажиллах талаарх нийтлэг ойлголтыг бий болгоход оршдог. Тус зорилтын хүрээнд БШУЯ-аас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийн жил" болгон зарласантай холбогдуулан 2023 онд мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн 38, орон нутгийн 46 сургуульд сургуулийн менежментийг сайжруулах туршилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлэн, энэхүү ажлын үр дүнг зөвлөмж болгон нэгтгэн гаргасан байна.