Товч агуулга:Нийтийн эрх зүйд холбогдох судалгааны тайланг эмхэтгэсэн энэхүү XV боть нь нийслэл хотын эрх зүйн байдал, хилийн боомтын тогтолцоо, татварын маргаан шийдвэрлэх тогтолцоо тэргүүт нийтийн эрх зүйн салбарт урьд өмнө төдийлөн судлагдаж байгаагүй сэдвийн судалгаанууд багтсанаараа онцлог бөгөөд ач холбогдолтой. Нийслэл хотод засаг, соёл, шинжлэх ухааны төв болдог. Уг чухал судлагдахууныг бид нийслэлийн статус, тусгай болон бусад чиг үүрэг, удирдлагын тогтолцоо, засгийн газартай харилцах харилцаа буюу чиг үүргээ хэрэгжүүлэхдээ нийслэл хот Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажилладаг, хэрхэн эдгээр чиг үүргийг санхүүжүүлдэг буюу төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг эсэх зэргийг бусад улсуудад хэрхэн зохицуулдгийг харьцуулан судалсан байна.