Товч агуулга:Энэхүү ном нь авто замын сүлжээг төлөвлөх, техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах, авто зам, замын байгууламжийн хайгуул судалгаа хийж, зураг төсөл боловсруулах, зам барилгын материал бэлтгэх, авто замыг барьж байгуулах арга зүйг товч дурьдсаны зэрэгцээ авто замын тогтвортой байдлыг хангах арга замуудыг авч үзсэн байна. Тус бүтээл нь авто замын инженерийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан сурагчид болон залуу инженерүүдэд зориулагдсан болно.