Товч агуулга:Энэхүү судалгааны бүтээл нь монголчуудын туулийн өв соёл зөвхөн үгийн урлаг төдийгүй монголчуудын эдийн соёлын том дурсгал болохыг нээснээрээ онцлогтой болсон байна. Монгол туульсын баатруудыг хуяглахдаа гутал, дээл, бүс, малгай гэх ерөнхий дарааллаар хувцаслах нь бөө мөргөлд бөөг хуяглах дараалалтай адил байгааг тэрбээр тогтоосон байна. Туулийн баатар дан ганц хуяг өмсдөггүй, давхарлаж өмсдөг нь утга бэлгэдэлтэй аж. Тэрбээр аман болон бичгийн эх сурвалжууд, археологийн олдворуудыг харьцуулан судалж 2000 гаруй жилийн хугацаанд хамаарах олон баримтын холбоо хамаарлыг номдоо тайлбарлажээ.