Товч агуулга:Зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нь "Хийморийн хишиг" цуврал таван ботио номын мэргэн багш Дэндэвийн Пүрэвдорж, Мягмар нарынхаа мэндэлсний 90 жилийн ойд зориулан бүтээсэн байна. Нэрт зохиолч маань энэ удаа үе үеийг эзэгнэсэн үзэг нэгтэн авьяас билэгтний тухай цуврал роман бичиж уншигч та бүхэнд толилуулж байна. "Хийморийн хишиг Б. IV: Тайз миний цайз" намтар роман нь Түмний нэг, Хүний мөр, Жирийн хүмүүс, Далайд дусал нэмэр, Урагшлах замд, Эрхий мажиг, Зам нийлэх үү?, Эмч нар, Сэрэлт, Өглөө гэх тэргүүтэй арван дөрвөн бүлгээс бүрдсэн байна.