Товч агуулга:Уг номд УИХ-ын гишүүдтэй хийсэн 21 ярилцлага, тэдний тухай бичсэн 109 таталбар бичвэр, 36 хөрөг багтжээ. Мөн монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүд-төрийн түшээдээс авсан асуулга-судалгаа, түүний үр дүнгийн талаарх мэдээлэллийг оруулсан байна. Ингэхдээ зохиогч "Цэрэнпилийн Даваасүрэн гишүүн олон түмний итгэлийг авч, төрийн түшээгээр сонгогдон ажиллах хугацаандаа өргөсөн тангараг, олон түмний хүлээлгэсэн итгэлдээ үнэнч, тууштай байж иргэдийн дуу хоолой болж ирсэн хүн юм" хэмээн энэхүү бүтээлдээ чухалчилан тусгасан болно. Тус III ботид "Зарчимч хүн (2016-2020)" гэх тэргүүтэй сэдвийг багтаасан болно.