Товч агуулга:Эл бүтээл нь дараах 5 бүлэгтэй болно. 1-р бүлэгт хайлуур жоншны тухай ерөнхий ойлголтууд, хайлуур жоншны хэрэглээ, үйлдвэрлэл, түүний хайгуулын чиг хандла; 2-р бүлэгт флюоритын хүдэржилтийн гарал үүслийн ба үйлдвэрлэлийн төрлүүд, хайлуур жоншны хүдрийн эрдэслэг төрөл, хүдрийн баяжуулалт, жоншны баяжмал, Монгол орны хайлуур жоншны ордуудын хүдрийн формацын тухай, флюоритын хүдэржилтийн байрших зүй тогтол, хайлуур жоншны хайгуулын төлөв, дэлхийн болон Монгол орны хайлуур жоншны томоохон ордуудын геологийн тогтоцын талаар; 3-р бүлэгт хайлуур жоншны ордын эрэл, эрлийн прогнозчлол ба шалгуурууд, эрлийн арга, аргачлал, эрлийн аргуудын оновчтой хослолын талаар; 4-р бүлэгт хайлуур жоншны ордуудын хайгуулын аргачлалын талаар авч үзэхдээ хайлуур жоншны ордыг хайгуулын зорилгоор бүлэглэх тухай хайгуулын оновчлол, техник хэрэгслэл, систем, сорьцлолт, нөөцийн тооцоолол, ордын эдийн засгийн үнэлгээний талаар; 5-р бүлэг хайлуур жоншны ордын геологи, эрэл ба хайгуулын судалгаа хамгийн сайн хийгдсэн Бор Өндөр, Зүүн цагаан дэл, Өргөн, Хамар-Ус, Хонгор, Баян-Овоо зэрэг Монгол орны хайлуур жоншны томоохон ордуудын геологийн тогтоц, түүний эрэл ба хайгуулын судалгааны аргачлал, үр дүнгийн талаар өгүүлсэн байна.