Товч агуулга:Энэхүү бүтээл зохиогчдын МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийг биотехнологич болон биохимич мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудад олон жил уншиж байгаа лекц, лабораторийн хичээл, судалгааны ажил дээр тулгуурлан 2003 онд бичсэн бүтээлийн 2 дахь хэвлэл юм. 1-р бүлэгт ферментийн молекулын бүтэц, үйлчлэлийн онол, 2-р бүлэгт үйлдвэрлэл болон ахуйн амьдралд өргөн хэрэглэгддэг нэлээд ферментийг хэрхэн ялган авч, ямар зорилгоор хэрэглэгддэгийг, 3-р бүлэгт хүнсний болон лабораторийн оношилгоонд хэрэглэгддэг зарим ферментийн идэвхийг тодорхойлох, тэдгээрийг ялгах болон хэрэглэх арга зүй, зарим урвалжууд бэлдэх зааврыг оруулсан.