Товч агуулга:Энэхүү эмхэтгэлд эх орны газрын тосны сав газруудын гүний геологийн тогтоц, газрын тосны геохимийн судалгаа, боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт-тээвэрлэлт, чанарын хяналтын болон хийн түлшний зах зээл, хэрэглээний техник технологи, аюулгүй ажиллагааны талаар илтгэлүүд зонхилон орсон болно. Манай оронд ихээхэн нөөцтэй нүүрснээс хийн ба шингэн түлш гарган авах судалгаа үйлдвэрлэлийн асуудлууд түлхүү оров. Газрын тосны салбарын эрх зүйн орчин, экологийн асуудлуудыг тусгасан зарим илтгэлүүдийг оруулав. Мөн түүнчлэн салбарын боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажил явуулах талаар асуудал дэвшүүлсэн болон мэдээллийн чанартай зарим материалуудыг эмхэтгэв.