Товч агуулга:Энэхүү бүтээлд физик газарзүй, орчин судлалын салбарын товч танилцуулга, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Монгол улсын төрийн шагналт, академич Шагдарын Цэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний байгуулсан гавьяат үйлсийг алдаршуулж, гэгээн дүрийг нь мөнхжүүлэх зорилгоор түүний амьдрал, ажил үйл хэргийн талаарх мэдээллийг тоймлон холбогдох фото зургийн тайлбарыг оруулж өгснөөс гадна 1962 оноос эхлэн 2022 он хүртэл 60 жилийн хугацаанд тус салбарт физик газарзүйн судалгаа хэрхэн хийгдэж ирсэн тухай мэдээлэл, тухайн салбараас төрөн гарсан эрдэмтэд болон эрдэм шинжилгээний 80 гаруй ажилтнуудын тухай товч мэдээлэл, тус салбарын түүхт 60 жилийн хугацаанд хэрэгжиж байсан суурь судалгаа, эрдэм шинжилгээний тайлан болон голлох бүтээлүүд, тэдгээрийг зургийн хамт хавсарган оруулжээ.